1. Mongolian Mining Week & Mine pro 2025 арга хэмжээнд амжилттай оролцов.
“Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ нь өөрсдийн үйлдвэрийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Mining Week & Mine Pro арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээ нь уул уурхайн салбарын компаниудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлаар танилцуулах, олон нийтийг бодит мэдээллээр хангах, салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг.

2. Уурхайчдын спортын их наадам – 2026 амжилттай оролцов.
Эрч хүч, эв нэгдэл, өрсөлдөөнөөр дүүрэн “Уурхайчдын Спортын Их Наадам–2026” нь 2026 оны 05 дугаар сарын 24–28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн наадамд 42 байгууллагын 1800 гаруй уурхайчин спортын олон төрлөөр, хурд хүч , авхаалж самбаа , багийн ажиллагаа , ур чадвар , тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө.
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын уурхайчид энэ удаагийн наадамд бүх төрөлд хүч сорин өрсөлдөж, дараах амжилтыг үзүүллээ.
Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд — Алтан медаль
PUBG Mobile цахим спортын төрөлд — Алтан медаль
Багийн нийлбэр дүнгээр — Хоёрдугаар байр
Ийнхүү манай хамт олон эв нэгдэл, ур чадвар, спортын өндөр соёлыг эрхэмлэн өндөр амжилттай оролцлоо.
Тэмцээнд оролцсон нийт уурхайчид, тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортын амжилтад нь өндөр амжилт хүсье!
#MinersChampions2026 #УурхайчдынСпортынИхНаадам2026

Мэдээллийг дэлгэрүүлж,тодруулж авах эрх бүхий ажилтан:
Хууль, эрх зүйн мэргэжилтэн Ц.Тэмүүжин
И-мэйл: Temuujin@ecmm.mn,
Дотуур утас: 11450060 (180)