Валютын ханш
Төмрийн хүдэр, Алт, Жонш
МЭДЭГДЭЛ

“Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагатай холбоотой үндэслэлгүй, ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Тухайн мэдээлэлд дурдсан цалингийн хэмжээ нь “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын бодит цалингийн мэдээлэлтэй нийцэхгүй бөгөөд байгууллагын дотоод хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлэх агуулгатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд цалин хөлсний бодлогоо хэрэгжүүлдэг бөгөөд удирдах албан тушаалтны цалин хөлс нь эрх бүхий байгууллагаас баталсан журам, шийдвэрийн дагуу тогтоогддог.

Бодит байдалд нийцээгүй мэдээлэл түгээх нь байгууллагын нэр хүндэд төдийгүй тус байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

Иргэд, олон нийт та бүхнийг баталгаагүй мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийхгүй байх, мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авч, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан байр сууриа илэрхийлэхийг хүсье.

Мөн нийтийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалж, бодит баримтад тулгуурлан нягтлан шалгаж, хариуцлагатай хандахыг уриалж байна.

 

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ

Холбоо барих:

Утас: 11-450060

И-мэйл: Mailbox@ecmm.mn

Вэбсайт: www.ecmm.mn

2026.06.26

Төсөл
Нэгдмэл удирдлагын тогтолцооны бодлого Нэгдмэл удирдлагын тогтолцооны бодлого
"Хяргас нуур"-ын зэсийн ордын төсөл Увс аймгийн Наранбулаг сумын нутагт, Хяргас нуураас баруун хойш 25 км , нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1100 км зайтай, далайн төвшнөөс дээш 1200-1400 м өргөгдсөн, дов толгорхог хэлбэртэй 24184,96 га талбай.
"Өргөн"-ий уурхайг өргөтгөх төсөл “Өргөн“-ий хайлуур жоншны орд нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт MV-000164, MV-012884, MV-013440 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 77.7 га талбайд оршдог.
Хаяг